- Нэг сонголтот
- Олон сонголтот
- Асуулт хариулт

          Та http://license.doh.gov.mn сайтыг firefox(энд дарж татаж авна уу)-интернет хөтчийн хуучин хувилбарыг ашиглахыг зөвлөж байна. Шинэ хувилбараар зарим нэгэн алдаа гарах магадлалтай(Хүсэлт илгээх боломжгүй гэх мэт). Та анх удаа шалгалт өгөх гэж байгаа бол эхлээд Хэрэглэгч- гэсэн цэсээр орж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах дараааллыг баримтална уу. Гарын авлагыг энд дарж үзнэ үү.

         1. Оршин суугаа аймаг, хот, сум, дүүргээ сонгоно. Дараа нь та өөрийнхөө тухай мэдээллээ үнэн зөв оруулна.  Tа мэдээллээ оруулахдаа хэрэглэгчийн нэр(Хэрэглэгчийн нэр гэдэг нь таны програмд нэвтэрч орох ID нэр гэдгийг анхаарна уу.),Е-мэйл болон дипломын дугаарын үсгийг латин үсгээр бичих ба бусад мэдээллээ монголоор unicode (Ямар нэгэн гарны нэмэлт дравер хэрэглэхгүй)-оор бичихийг анхаарна уу.

           Бүх мэдээллээ оруулсны дараа бүртгүүлэх гэсэн товч дарж бүртгүүлнэ. Хэрэв алдаагүй бүртгэгдсэн бол та амжилттай бүртгэгдлээ, хэрэглэгчийн нэр нууц үгээр нэвтэрч хүсэлтээ илгээнэ үү  гэсэн мэдээлэл гарч ирнэ.Энэ нь таныг шалгалтад бүртгэлээ гэсэн хэсэг биш таны тухай мэдээлэл бүртгэгдлээ гэсэн хэсэг юм.

             2. Та шалгалтад анх эсвэл давтан орох бол өгсөн хэрэглэгчийн нэр болон нууц үгээр дараагийн системд нэвтрэх хэрэгтэй. Программд нэвтэрсний дараа та ямар мэргэжлээр шалгалт өгөх тухай хүсэлт илгээнэ. Хэрэв та хүсэлтээ  илгээлээ гэсэн мэдээлэл гарч ирвэл системийн администратор таны хүсэлтийг хүлээн авч шалгалтын талаарх мэдээллийн хариуг 3 хоногийн дотор илгээх болно. 3 хоногийн дараа та дахин энэ хэсэгт орж хариугаа авна уу.

Анхаарах зүйл: Энэхүү программд бүртгэлийг зөвхөн нэг удаа хийх бөгөөд та дараагийн удаа шалгалтад дахин орох бол анхны бүртгүүлэхдээ хийсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгээр нэвтэрнэ.Иймд нууц үг болон  нэрээ тэмдэглэж авах хэрэгтэй.




© 2009 он. Зохиогчийн эрх хамгаалагдсан Вэбийг Company LLC бүтээв.